Дугаарын хязгаарлалтыг зуны хуваарьт шилжүүллээ

367

Дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн нийслэл хотод үйлчилж буй дугаарын хязгаарлалтыг зуны цагийн хуваарьт шилжүүлэх шийдвэр гарчээ.

Дөрөвдүгээр сарын 15 бямба гаригт тохиож буй учир зуны хуваарь ирэх долоо хоногоос хүчинтэй гэсэн үг. Энэхүү өөрчлөлт аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Зуны цагийн хуваарь гэдэг нь цагтай огт хамааралгүй, хязгаарлалтад хамрагдах бүсчилэл нь тэлнэ гэдгийг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

Нийслэлийн ИТХ-ын 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчилэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийж эхэлсэн байдаг.

Мөн нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан юм. Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчилэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийсэн. Үүний дагуу ирэх долоо хоногоос бүсчилэлийг тэлэхээр болсон гэдгийг холбогдох албанаас анхааруулав.