НИТХ дахь Ардчилсан Намын бүлэг завсарлага авчээ

441

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 8 дугаар хуралдаан өнөөдөр болж байна.

Өнөөдрийн хуралдаанаар НИТХ, түүний бүтцийн байгууллагын дүрэм, хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах, хурлын зарим үйл ажиллагаанд журам тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Харин НИТХ-ын Хуралдааны дэгийн 4 дүгээр зүйлийн 4.6-д заасны дагуу НИТХ дахь Ардчилсан Намын бүлэг НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан хурлын дүрэм, журамтай холбоотой асуудлуудаар завсарлага авлаа. 

Нийслэлийн засаг даргын зүгээс, эргээд хогондоо дарагдаж байгаа хотоо цэвэрлэх, нийтээрээ хөлөглөх нийтийн тээвэрт цагаа барьдаг хариуцлагатай, соёлтой үйлчилгээ нэвтрүүлэх, бодит ажлын байр нэмэгдүүлэх, хөрс орчны бохирдлыг бууруулах зэрэг чухал асуудлыг шийдвэрлэх бодитой ажил санаачилж яаралтай өргөн барих шаардлагатай гэж үзсэн тул ийнхүү завсарлага авсан байна.

НИТХ дахь Ардчилсан Намын бүлэг энэ сарын 27-ны өдрийн Бүлгийн хурлаар хэлэлцээд дээрх шийдвэргийг гаргажээ.