БНХАУ-ын Чалко компанид төлөх өрийг 100 хувь төлж барагдуулсан байна.
Энэ талаар ‘Эрдэнэс Таван Толгой’ ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд өнөөдөр 12:00 цагаас хэвлэлийн хурал хийх ажээ. Зарим эдийн засагч ‘Чалкогийн өр барагдсан цагт нүүрсний үнийг чөлөөлөх боломж нээгдэнэ’ хэмээдэг.
2017 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр ‘Эрдэнэс Таван Толгой’ ХК-ийн удирдлагууд нүүрсний үнийг уурхайн аман дээрээс 71.5 ам.доллараар зарахаар болж нэмэгдүүлсэн билээ. Тухайн үедээ нүүрсний үнийг ингэж нэмэгдүүлснээр дөрөвдүгээр сарын 1-н гэхэд Чалкогийн өрийг бүрэн багадуулна гэсэн амлалт өгч байсан нь ийнхүү биеллээ.
‘Эрдэнэс Таван толгой’ ХК 2011 оны долоодугаар сарын 26-нд Хятадын төрийн өмчит Чалко компанитай Нүүрс худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөр болох 350 сая ам.долларын өр тавьж байсан юм.