Жүдочид ”Тбилис гран при”-д оролцоно

358

Гүржийн нийслэл Тбилис хотод энэ сарын 31-нээс ирэх сарын 2-нд жүдо бөхийн гран при тэмцээн болох бөгөөд тус тэмцээнд 38 орны 262 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ өгчээ. Харин манай улсаас есөн тамирчин өрсөлдөх аж. Тодруулбал эрэгтэйчүүдийн 60 кг-д Ж.Амарболд, Б.Амартүвшин, 66-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д Н.Хадбаатар, 81-д Г.Төрмөнх, 90-д Г.Алтанбагана, эмэгтэйчүүдийн 57 кг-д Ц.Хулан, 63-д Б.Мөнгөнчимэг нар зодоглоно.

Эх сурвалж: www.info.mn