Б.Мөнхзаяа Тайванийн олон улсын марафонд түрүүллээ

511

Тайванийн нийслэл Тайпей хотод зохиогдсон Ван Жин Ши марафонд Монголын тамирчин Б.Мөнхзаяа эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байр эзэллээ.

Тэрээр 02:32:08 цагийн амжилтаар уралдааныг тэргүүлсэн бол түүний араас Этиопын тамирчин Гебре Гетисо 02:38:21 амжилтаар хоёрдугаар байрт, Тайванийн тамирчин Аяел Белачев 02:39:07 амжилтаар гуравдугаар байрт оржээ.

Жил бүр зохиогддог, Тайванийн цорын ганц олон улсын чанартай энэхүү марафонд энэ жил 12 мянган тамирчин өрсөлдсөнөөс 32 нь олон улсын чансаатай тамирчид байсан аж.