АНУ нь Ойрхи Дорнод, Хойд Африкын найман улсаас ирэх нислэгийн бүхээгийн тээшинд нөүтбүүк, таблет зэргийг тээвэрлэхийг хоригложээ.
Тус арга хэмжээ 10 нисэх буудлаас үйл ажиллагаа явуулж буй 9 авиа компанит нөлөөлнө гэж холбогдох албаныхан мэдээллээ. Хориг тавьж буй шалтгааныг гадаад орнуудад цуглуулсан тагнуулын ажиллагаанд үндэслэсэн гэв.
Хориглох зүйлсэд нөүтбүүк, таблет, DVD тоглуулагч, видео камер, видео тоглоом зэрэгт багтах бөгөөд гар утас, ухаалаг утас хамрагдахгүй юм байна. АНУ-ын Дотоодын Аюулгүй Байдлын Алба тайлбар өгөхөөс татгалзсан ч удахгүй албан ёсны мэдэгдэл хийх юм байна.
Эх сурвалж: www.bbc.com