С.Эрдэнэ: Их хурлын шийдвэрийг үг дуугүй биелүүлэх л үүрэгтэй

484

АН-ын дотоод сонгуулийн бүртгэл дууссантай холбогдуулан өнөөдөр тус намын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нар хэвлэлийн хурал хийж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
АН-ын дотоод сонгуулийн хорооны нэр дэвшигчдийг бүртгэх бүртгэлийн ажиллагаа дуусгавар болжээ. Бүртгэлийн хугацаанд  тус намын 180 мянган гишүүнээс  152800 нь дотоод сонгууль санал өгөх эрх  үүсгэн бүртгүүлсэн байна.  Нэр дэвшигчдээс нийслэлийн АН-ын даргад хоёр, аймаг, дүүргийн намын даргад 52 гишүүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн бол Үндэсний бодлогын хороонд 511 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна.  Үүнээс чөлөөт суудалд 315, эмэгтэйчүүд 99, залуучууд 97 аж.  АН-ын Үндэсний бодлогын хороо 380 суудалтай.
Тиймээс зарим нэр дэвшигч өрсөлдөгчгүйгээр Үндэсний бодлогын хороод орж ирэхээр байна. Энэ үеэр ҮЗХ-г яаралтай хуралдуулахыг шаардаж байсан. ҮЗХ-г хуралдуулах  эсэхийг сэтгүүлч тодруулахад “Өнөөдөр Ардчилсан нам гэдэг ганцхан нам бий. Хуучин Үндэсний зөвлөлдөх хороо тарсан. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороог хуралдуулах боломжгүй. Ардчилсан намын VI, VII их хурлаас гарсан тогтоол шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр. Ардчилсан намын эрх барих дээд байгууллага нь их хурал. Их хурлын шийдвэрийг үг дуугүй биелүүлэх л үүрэгтэй. Түүнийг намын аль нэг шатны байгууллагын шаардлагаар хуралдуулах эрх байхгүй” гэсэн байна.

Эх сурвалж: www.info.mn