С.Эрдэнэ: АН-ын дотоод сонгууль болдгоороо болно

479

Улсын Дээд шүүхээс АН-ын даргаар С.Эрдэнэ сонгогдсоныг бүртгэж авсан. Түүнчлэн АН-ын Үндсэн дүрэмд орсон зарим өөрчлөлтийг бүртгэж авах байсан ч бичиг баримтын бүрдэл дутуу гэсэн шалтгаанаар түр хойшлуулсан билээ.

Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ “180 мянган гишүүнээрээ асуудлаа шийдүүлдэг байя гэсэн утга бүхий хоёрхон өөрчлөлт л Үндсэн дүрэмд орсон. Дотоод сонгууль зохион байгуулах асуудал одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа дүрмийн дагуу явж байна. Тиймээс дотоод сонгууль болдгоороо болно. Цөөн хүний эрх ашгийн төлөө 180 мянган гишүүнээ хохироож болохгүй” гэлээ.

Улсын Дээд шүүх АН-ын дүрмийг бүртгэх л үүрэгтэй. Дотоод үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Орон даяар бүх гишүүдээрээ дүрмийн төслийг хэлэлцсэн учир ямар нэг зөрчил байхгүй хэмээн АН-ын удирдлагууд хэллээ.