БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг тавдугаар сарын 9-нөөс өмнө явуулах талаар тус улсын Сонгуулийн төв хорооноос өнөөдөр албан ёсоор мэдэгджээ. Тус хорооны дарга Ким Ён Деок сонгуулийг шударга, чөлөөт зарчмаар явуулахаа амласан байна.
Гэвч улс төрийн хүчнийхний хооронд үүсээд буй санал зөрөлдөөн сонгуулийн товд нөлөөлж болохыг үгүйсгээгүй байна. Өмнөд Солонгосын төв хорооны дарга ард иргэддээ хандан зөрчилдөөнийг даван туулж, сонгуульд идэвхтэй оролцохыг уриалжээ.
Бүрэн эрхийг нь түр түдгэлзүүлээд байсан Пак Гын Хэг өнгөрсөн баасан гарагт Үндсэн хуулийн цэцийн шүүх огцруулсан билээ. Тиймээс дараагийн Ерөнхийлөгч хэн болох нь олон нийтийн анхаарлыг татаад буй юм.
Хамгийн магадлалтай нэр дэвшигчээр Ардчилсан намын дарга асан Мун Жэ Инийг үзэж байна. Олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар тэрээр хамгийн магадлалтай нэр дэвшигчээр тодорчээ.
Түүний араас чансаагаараа Чунчон-Намдо мужийн амбан захирагч Ан Хи Жон, Соннам хотын намын дарга Ли Жэ Мён, “Ардын нам”-ын гишүүн Ан Чоль Су нар орсон байна.
Эх сурвалж: Вести