“Баку” Их дуулга олон улсын жүдо тэмцээний хоёр дахь өдөр “Женко” клубийн тамирчин ОУХМ Г.Одбаяр олимпийн медальтнуудыг ээлж дараалан сөхрүүлсээр алтан медаль хүртэв.
Тэрбээр хэсэгтээ эхний тойрогт хийлж улмаар Украины Артем Комулаг вазари үнэлгээгээр ялж, Азербайжаны Тельманыг цэвэр ялж хэсгийн аварга болсон. Их шөвөгт “Лондон-2012” олимпийн наадмын аварга, “Рио-2016” олимпийн хүрэл медальт Гүржийн алдарт бөх Лаша Шавдатуашвилиг ялж шигшээд шалгарсан.
Аваргын төлөө дэлхийн хошой аварга, олимпийн мөнгөн медальтай Японы Рики Накаяаг вазари үнэлгээгээр ялснаар Бакугийн Их дуулгад анх удаа түрүүлэв.