Рианнагийн үлгэрийн мэт амьдрал

870

Robyn Rihanna Fenty 1988 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Барбадосын Сэйнт-Майклд мэндэлжээ. Дуучин, ая зохиогч, загвар зохион бүтээгч юм. Түүний амжилтын гараа 2003 оны сүүлээр продюсер Эван Рожерстэй уулзснаар эхэлсэн. Тэрээр өөрийн дуугаа хальсанд буулган дуу бичлэгийн продакшнууд руу явуулдаг байжээ. Хэсэг хугацааны дараа хип хоп дуучин, продюсер, реппер Jay-Z танилцаж, хамтран ажилласан. 2005 онд тэрээр өөрийн анхны бие даасан Music of the Sun хэмээх цомгоо гаргасан бөгөөд Billboard 200-д эхний шилдэг 10-т багтаад зогсохгүй цомогт багтсан Pon de Replay гэх single нь Billboard Hot 100-д эхний 10-т багтсан байна.Ингээд жил ч хүрэхгүй хугацааны дараа хоёрдох цомог болох A Girl Like Me гарсан бөгөөд Billboard Album Chart-д шилдэг 5-д багтсан байна. Цаашлаад цомогт орсон түүний шилдэг US number one single SOS, шилдэг 10-т багтсан Unfaithful, Break it Off синглүүд нь гаржээ. 2007 онд Рианнагийн гурав дахь цомог Good Girl Gone Bad нь гарсан бөгөөд Biilboard 200-д 2-рт жагссан ба цомогт орсон US number one single-үүд болох Umbrella, Take a Bow болон Disturbia цаашлаад дэлхийн хэмжээний хит single Don’t Stop The Music нь гарсан байна. Гурав дахь цомог нь Grammy Awards-д 9 төрөлд нэр дэвшсэн ба Umbrella дуу нь Best Rap/Sung Collaboration төрөлд түүнд Grammy-гийн шагнал авчирсан юм.

Алдар нэр хүрэхээс өмнөх амьдрал

Рианнагийн ээж нь нягтлан бодогчийн мэргэжилтэй боловч тэтгэвэрт гарсан. Аав нь Ирланд гаралтай хүн байсан бөгөөд агуулахын байцаагчийн ажлыг хийж байсан. Риана Роррэу, ражад гэдэг хоёр ахтай. Аавынх нь анхны эхнэрийн хоёр эгчтэй. Түүний аав нь гудамжинд хувцас зардаг байжээ. Рианаг 14 настай байхад нь аав нь архинд орж, эцэг эх нь салжээ. Тухайн үед Рианна регги урсгалын хөгжим сонсдог байсан бөгөөд долоо орчим настайгаасаа дуулжээ. Тэрээр Charles F. Broome-н нэрэмжит бага сургуулийг төгсөж, Английн Chris Jordan ахлах сургуулийг төгссөн байна.

Карьер

2005 оноос уран бүтээлээ хийж эхэлснээс хойш түүний карьер тасралтгүй өсч байгаа. 2015 оны нэгдүгээр сарын нэгэнд “Америкийн дуу бичлэгийн холбоо”-ны “Gold and Platinium” дууны сертификатыг хүртжээ. Риана энэ шагналыг авсан анхны бөгөөд цорын ганц уран бүтээлч юм.

Хувийн амьдрал

2005 онд Берлин хотод баривчлагдсан байна. 2009 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр товлогдсон байсан тоглолт нь “51 дэх удаагийн Грэмми шагнал” гардуулах ёслолоос болж хойшлогдож байжээ. Үүний дараа Рианнаг найз залуу Крис Браун зодсон хэмээх дуулиан дэгдэж, хосууд салсан. 2010 оны арван хоёрдугаар сараас эхлэн Канадын реппер Дракетэй болзож эхэлсэн. Гэвч тэд удаагүй салсан юм.

Эх сурвалж http://www.info.mn