Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн хоёрдугаар сард Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон билээ. Тодруулбал, шүүгдэгч Төгсбаярын өмгөөлөгчийн ар гэрт гачигдал гарсан учир шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хурал хүлээн авч энэ 3-р сарын 20 хүртэл хойшлуулсан байгаа юм. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Харин нийслэлийн Прокурорын газраас Г.Дэнзэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэг, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байдаг.
Эх сурвалж http://www.info.mn