Замын хөдөлгөөний удирдлагын төвийн серверт хууль бусаар нэвтэрч жолооч нарын торгуулийг устгадаг этгээдийг цагдаа нар баривчилжээ. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд оршин суудаг 25 настай Т гэх залуу энэ хэргийг үйлдсэн байна.
Тэрбээр бусадтай тохиролцон Замын хөдөлгөөний удирдлагын төвийн серверт нэвтэрч жолооч нарын торгуулийг устгаж өгөн хариуд нь мөнгө авдаг байжээ. Энэ хэргийн улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон байна. Хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.