УИХ-ын гишүүн Ж.Батзандан гурван сарын цалингаа хандивлана гэв

713

Гавьяат эдийн засагч Б.Осоргаравын санаачилсан “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” уриалгад улстөрч, бизнесменүүд нэгдсээр байна. Өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийнхөө гурван сарын цалинг хандивлахаа мэдэгдлээ.

Тэрбээр “Мөнгөтэй хүмүүс хандиваа сайн өгөх хэрэгтэй. Офшорт мөнгөө нуусан хүмүүс офшорт байгаа мөнгөө авчраад улс орондоо хандивлах хэрэгтэй. Миний хувьд гурван сарын цалингаа хандивлах бодолтой байна. Энэ бол эх оронч санаачилга. Гэхдээ иргэдийн хандив зөв зүйлд зарцуулагдаасай гэж хүсч байна. Үүнд сайтар хяналт тавьж ажиллах хэрэгтэй. Иргэдээс ирсэн хандивыг иргэдийн сайн сайхны төлөө зарцуулах хэрэгтэй” гэлээ.

Харин улс орны эдийн засаг иргэдээс хандив цуглуулах дээрээ тултал хүнд байдал орсон уу гэх асуултад “Энэ бол иргэдийн зүгээс гаргаж буй уриалга. Энэ уриалгыг дэмжиж улстөрч, бизнесийн хүрээллийнхэн нэгдэж байгаа. Улс орны эдийн засаг амаргүй байгаа гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Тиймээс хандивыг зөв зүйлд зарцуулах ёстой гэсэн байр суурьтай байна” хэмээв.