Өнөөдөр Улаанбаатарт 3-5 хэм хүйтэн

354

Өнөөдөр Улаанбаатар хотод 3-5 хэм хүйтэн байна. Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.

Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын зарим газраар цас орж, явган шуурга шуурна.

Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь,тал хээрийн нутгаарсекундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 8-13 хэм, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлжголын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн,бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.