Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас ахар болно

266
ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САР
НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР БАР ӨДӨР
Аргын тооллын: 2018.4.16, Даваа гараг
Наран ургах шингэх: 06.03-19.42
Үс засуулбал: Нас ахар болно
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.