Монголбанк нэг долоо хоногтой, 555 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжааллаа. Ингэснээр нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 555 тэрбум төгрөг болжээ.
Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ
Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэдэг, Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг.