Агаарын бохирдлыг бууруулах газраас Утааны эсрэг ээж, аавууд төрийн бус байгууллагад албан хариу илгээжээ.
Уг хариунд, утааг бууруулах ажлын хүрээнд тус газраас Улаанбаатар хотын агаарын бохирдол их хэсгийн 50 цэцэрлэгт 200 агаар шүүгч төхөөрөмж суурилуулсан бөгөөд 2-5 насны 7500 орчим хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах нөхцөл бүрдсэн,
агаарын бохирдол ихтэй бүсийн сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн дотоод агаарын чанарт судалгаа хийж, түүнийг сайжруулах арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна гэсэн хариуг өгсөн байна.
2017 онд Улаанбаатар хотын агаарын чанарын хяналтыг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Цэвэр агаар төсөл болон Цаг уур, орчны шинжилгээний газар хамтран нэг суурин харуул нэмэхээр төлөвлөж, санхүүжилтийг шийдвэрлэсэн аж.