АТГ-аас Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарыг баривчилжээ.
Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. Өнөөдөр АТГ-аас тус хоёр эрхэмийг дуудаж байцаасан бөгөөд 19.00 цагийн үед Б.Гарамгайбаатарыг, 20.00 цагийн үед Н.Батбаярыг баривчлах тухай прокурорын тогтоол гаргаж, хорих 461 ангид цагдан хорьжээ.
Хөгжлийн банкинд хийсэн хяналт шалгалтын явцад 1.5 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар Хөгжлийн банкны томоохон зээлдэгч. Тус банкнаас авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй аж ахуйн нэгжүүд болон томоохон зээлдэгчдийг ил болгосон юм.