Зурхай: Хилэнцийнхнийг хувь заяа шагнана

3289

(2017/02/20 – 2017/02/26)
Хонь
Идэвхитэй, шийдэмгий байвал амжилтанд хүрнэ. Санхүүгийн бүх төрлийн ажиллагаа, худалдаа арилжаа ашигтай. Бусад хүнтэй идэвхитэй харьцвал хэрэгтэй мэдээллийг олж авна. Эрүүл агаарт гарах буюу аялал зугаалгаар явбал эрч хүч нэмэгдэнэ. Сэтгэл санаагаа ариусга.
Үхэр
Бусдад үнэлэгдэх, бусдын дэмжлэгийг хүлээх, нэр хүндээ дээшлүүлэх аятай боломж гарна. Олон нийтийг хамарсан арга хэмжээ амжилттай зохион байгуулагдана. Хүлээн авалт, баяр хийх, найз нөхдийн харьцааг сэргээхэд ээлтэй.
Ихэр
Хичээл зүтгэлээ төвлөрүүлж бүх ажлаа амжуул. Ганцаар ажилласнаас бусдын тус дэмийг авч хамтарч ажиллах нь илүү үр дүнтэй тул хамт ажиллагсдаасаа туслалцаа хүс. Мөн тэдний зөвлөгөөг ав. Настай хамаатан өвдөж сэтгэл түгшээнэ.
Мэлхий
Идэвхитэй, шийдэмгий байвал амжилтанд хүрнэ. Санхүүгийн бүх төрлийн ажиллагаа, худалдаа арилжаа ашигтай. Бусад хүнтэй идэвхитэй харьцвал хэрэгтэй мэдээллийг олж авна. Эрүүл агаарт гарах буюу аялал зугаалгаар явбал эрч хүч нэмэгдэнэ. Сэтгэл санаагаа ариусга.
Арслан
Ууч энэрэнгүй байх өдөр. Сүм хийдэд очиж засал хийлгэхэд нэн тохиромжтой. Өглөг буян үйлдэх, ядарсанд туслах, амьтан хооллох нь таны нүглийг нимгэлнэ. Хийж дуусгаагүй ажил, өнгөрсөн явдал дурсагдана.
Охин
Амаргүй өдөр. Юмс үзэгдэж байгаа шигээ байдаггүй гэдгийг санаж явах юм бол олон бэрхшээлийг тойрч гарна. Ажил төрөл болон амрагийн харилцаагаа зааглах шаардлагатай. Хий хоосон сээтэгнэл, алиа марзан зан сайн юманд хүргэхгүй. Мөнгөтэй холбоотой аливаа асуудалд хянуур ханд. Хэл амнаас хол бай, нэр төрөө алдахад хүрнэ.
Жинлүүр
Хариуцлагатай байх өдөр. Өнөөдөр эхлүүлж байгаа ажилдаа хариуцлагатай ханд. Учир нь энэ ажил нэр хүнд, чадамжийн баталгаа болно. Өр төлбөр, өглөг авлагаа барагдуул. Хэнтэй хэрхэн харьцаж, юу ярихаа нягталж байхгүй бол хүнд байдалд орно.
Хилэнц
Өдрийн эхний хагаст аливаа ажлыг шинээр эхлэж болох хэдий ч төлөвлөгөө зохиоход муу өдөр. Сэтгэл санааны эмзэг байдал, хорон муу бодол ихэснэ. Тиймээс үзэл бодлоо хянаж, биеэ барихыг хичээгээрэй.
Нум
Чухал уулзалт, айлчлал, гэрээ хэлцэл, албан ёсны илтгэл мэдээлэлд тохиромжтой өдөр. Та нөлөө бүхий хүнээс дэмжлэг авахыг хүсдэг бол мөн л өнөөдрийг сонгогтун. Нийгмийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, гэрээ хэлцэл хийх гэж байгаа бол амжуул. Танд сонин санаа төрөх ба түүнийг тэмдэглээд ав. Хожим нь ашгаа өгнө.
Матар
Аливаа ажил бүтэмжтэй. Санаачлагатай хүмүүс амжилтад хүрнэ. Шинэ санал бусдын дэмжлэгийг хүлээнэ. Шинэ юм сурах, шинэ мэргэжил мэргэшил эзэмших нь хожим ашигтай. Санхүүгийн байдал сайжирна.
Бумба
Сэтгэл санаагаа ариусгах, мөргөл бясалгал үйлдэх, хүсэл мөрөөдлөө бурханд айлтгах үйлд сайн. Өнгөрсөн амьдралаа эргэн нэг харж, сайтар цэгнэж үз. Гэр орондоо санаа тавь. Хамтын ажиллагаа үр дүн муутай.
Загас
Арилжаа наймаа хийх, санхүүгийн аливаа асуудлыг шийдвэрлэхээс зайлсхий. Бусадтай аль болох бага харьцаж, өөрийн ажилд л шамд. Мөнгө зээлдэх буюу зээлдүүлэх нь алдагдалд орох нөхцөл болох тул анхаар. Усан эмчилгээ, бие махбодыг цэвэршүүлэх арга засал үр дүнтэй.