Укагийн шинэ цомог тун удахгүй

851

“Киви” хамтлагийн ахлагч, дуучин Д.Уламбаяр буюу Ука шинэ цомгоо энэ сард гаргахаар бэлтгэж байгаа аж. Түүний “Хөг-Жим” шинэ цомгийн нээлт хоёрдугаар сарын 22-ны өдөр болох юм байна. Энэ цомогт таван дуу багтсан бөгөөд хөгжмийн зохиолч, продюссер Оки голлон ажиллаж, “Гоёо” брэнд, “Huggies” хүүхдийн живх дэмжиж байгааг тэрбээр дуулгалаа.