Монголбанкнаас гаргаж өгсөн лавлагаанаас үзвэл Улаанбаатар банкны 99.1 хувийг, ХХБ-ны 93.1 хувийг Д.Эрдэнэбилэг гэгч эзэмщдэг байна. Эдгээрээс Улаанбаатар банк нь 86.0 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, 44.0 тэрбум төгрөгийн дүрмийн сантай‚ ХХБ нь 745.0 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, 50.0 тэрбум төгрөгийн дурмийн сантай гэж тодорхойлсон. Одоо мөрдөж буй хуулийн хязгаарлалтаар тооцож өөрийн хөрөнгийн 20 хувиар нэг зээлдэгчид зээл олгоно гэж тооцвол ХХБ нэг зээлдэгчид 149.0 тэрбум төгрөгийн, Улаанбаатар банк нь нэг зээлдэгчид 17.0 тэрбум төгрөгийн зээл олгох эрхтэй.
Өөрөөр хэлбэл, ХХБ болон Улаанбаатар банк өөрийн эх үүсвэр /хөрөнгөөр/ нэг дор 400.0 сая долларын зээл /тэр тусмаа барьцаа хөрөнгөгүй, эргэж төлөх эх үүсвэргүй/ олгох чадваргүй байсан байна. Энэ байдлаас үзвэл дээрх зээлийг дор дурдсан эх үүсвэрээс олгосон байх магадлалтай байгаа аж.
Тодруулбал, Хөгжлийн банкнаас ХХБ-нд байршуулсан 3.7 тэрбум иен /япон/, 160 тэрбум төгрөг, Монголбанкнаас ХХБ-ны гол хувьцаа эзэмшигчийн эзэмшилд шилжсэн “Кью-Эс-Си” компанид 2014 онд зээлдүүлсэн 100.0 тэрбум, 2016 оны дөрөвдүгээр сард зээлдүүлсэн 100.0 тэрбум төгрөг, ХХБ-нд 2016 оны зургаадугаар сарын 28-нд зээлдүүлсэн 16О.0 тэрбум төгрөг. Мөн ХХБ-ны гол хувьцаа эээмшигчийн хамааралд орсон Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт Чингис бондоос олгосон 84.0 тэрбум төгрөг Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрт олгосон 137.0 тэрбум төгрөг, “Кью-Эс-Си” компанийн концессын гэрээгээр бариулсан 36 км төмөр замын хариу төлөлтийн 183.6 тэрбум төгрөг буюу 90.1З0‚577.78 доллар. ХХБ болон Улаанбаатар банктай харилцагч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын мөнгөн хадгаламж зэргээс бүрдэж байна гэж ажлын хэсэг үзжээ.
Дээр дурдсан нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж үзвэл 400 сая долларын зээл авсан “Монголиан коппер” корпораци, “Кью-Эс-Си”, “Рийворстон пропертис”‚ “Юнайтед энержи систем”, “Канетик” компани нь ХХБ-наас авсан их хэмжээний долларын зээлээ төлөх хөрөнгийн болон санхүүгийн чадваргүй болох нь тодорхой байна. Түүнчлэн одоо мөрдөж буй банкны хууль тогтоомжийн үндсэн зарчим, хуулийн тодорхой заалтыг зөрчих явдал ХХБ, Улаанбаатар банк, түүний хувьцаа эзэмшигчдийн хувьд бараг ердийн үзэгдэл болсон тухай ажлын хэсгийн дүгнэлтэд дурдагдсан.
Тухайлбал:
Одоо мөрдөж буй Банкны тухай хуулийн 3, 6, 7 дугаар зүйлд эрхлэх үйл ажиллагааны хязгаарыг тогтоож, эдгээр зүйлд зааснаас өөр үйл ажиллагаа явуулахыг 7 дугаар зүйлээр хориглосон.
Тодруулбал, 3 дугаар зүйлийн 3.1.1-д банк нь зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа эрхэлнэ.” гэж заагаад 6 дугаар зүйлийн 6.1-д 12 төрлийн, 6.2-т Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгөөр 6 төрлийн санхүүгийн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж болохоор заасан.
Гэтэл ХХБ-ны гол хувьцаа эзэмшигч болон түүний шууд удирдлагад ажилладаг гүйцэтгэх ажилтнууд 2011 оноос хойш өөрсдийн нэр дээр олон тооны аж ахуйн нэгжүүд байгуулж тэдгээрийн нэр дээр тодорхой төрийн өмчийн компани хувьчилж авах, концессын гэрээ байгуулах‚ худалдаж авах зэрэг аж ахуйн хууль бус үйл ажиллагаа явуулсан. Ингэхдээ банкныхаа өөрийн эх үүсвэр, Монголбанкнаас хууль бусаар олгосон зээл, улсын төсвөөс зувчуулсан болон бондын, түүнчлэн Засгийн газрын баталгаа гаргасан эх үүсвэрийг ашигласан байна.
Мөн Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлд “банкны хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээж” байхаар заасан.
ХХБ нь 745.0 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй. 50.0 тэрбум төгрөгийн дүрмийн сантай‚ хувьцааных нь 93.1 хувийг Д.Эрдэнэбилэг эзэмшдэг. Гэтэл энэ банк зөвхөн “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” нэгдлийн 49 хувийн төлбөрт тухайн үеийн ханшаар 400.27 сая доллар буюу 900.2 тэрбум төгрөгийн зээл буюу гол хувьцаа эзэмшигчийн хариуцлага хүлээх хэмжээнээс давсан зээл олгосон байна.
Улмаар дээрх төлбөр төлөх эх үүсвэргүй компаниуд болон хувь хүн төлбөрөө төлж чадахгүйд хүрвэл ХХБ ийнхүү өөрөө төлбөрийн чадваргүй болж үүнээс үүсэх хариуцлагыг төр хүлээх нөхцөл байдал үүссэн байна. Учир нь Монголбанкнаас 360.0 тэрбум төгрөг, Хөгжлийн банкнаас байршуулсан 3.7 тэрбум иен төлөгдөхгүйд хурвэл эцсийн бүх хариуцлагыг төр хүлээх хууль зүйн үндэслэл бүрдэнэ гэж ажлын хэсэг дүгнэжээ.
Эх сурвалж http://www.info.mn