Ардчилсан намын даргыг тодруулах сонгуулийн ажил 40 хоногийн турш үргэлжилж, өчигдөр санал хураалтын үр дүнд С.Эрдэнэ ялалт байгуулснаар өндөрлөв. Санал хураалтын өдөр нэр дэвшигч С.Эрдэнэ гишүүдэд мөнгө тараасан гэх асуудал дэгдэж, баримтжуулан бичлэг ч цахимд дэлгэдсэн юм. Үүнтэй холбоотойгоор бусад нэр дэвшигчдийн штабаас С.Эрдэнийг мөнгө тараасан, хүмүүсийг зөөвөрлөсөн зэрэг сонгуулийн дүрмийг зөрчсөн тул холбогдох арга хэмжээ авч өгнө үү гэж Л.Гантөмөр, Н.Алтанхуяг, Ж.Батзандан нарийн сонгуулийн штабаас сонгууль зохион байгуулагчдад албан бичиг хүргүүлсэн байна.
Б.БАТ