Дуучин Ч.Цэлмүүн шинэ хайр дурлалтайгаа учирчээ

3064

Нэгэн үе сүр дуулиантайгаар хуримлаж, олны анхаарлын төвд орж ирсэн хосууд бол дуучин Ч.Цэлмүүн, Н.Алтанхайрхан нар. Харамсалтай нь тэд хуримаа хийгээд тун удалгүй хамтын амьдралдаа цэг тавьж хоёр тийш салцгаасан юм.

Энэ тухай Ч.Цэлмүүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Өрх толгойлсон эмэгтэй болоод хоёр жил гаруй болж байна. Хүүгээ хөхнөөс гаргаагүй байхад л нөхрөөсөө салсан. Анх удаа хувийн амьдралынхаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байгаа минь энэ. Нэгэн цагт ханилж явсан хүнээ би хэзээ ч муу хэлэхгүй. Хэн нэгэн надад тэр хүнийг муулж ярихыг ч тэвчихгүй. Тэр маань өөрийнхөө хүчээр амьдралаа босгож яваа мундаг залуу” хэмээн ярьсан байдаг.

Ганц бие бүсгүй нэгэн нууцлаг залуутай хөтлөлцөн гадуур алхаж, олны ярианд ордог байсан ч “жинхэнэ хайраа олсон” хэмээн өөр нэгэн залуутай авхуулсан сошиал ертөнцөд зургаа нийтлэжээ.