Ану биеийн галбираа хэрхэн хадгалах талаар зөвлөнө

1011

Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо гурав дахь охиноо өлгийдөн аваад удаагүй байгаа юм. Гурван удаа төрсөн гэхэд  дур булаам төрх, гуалиг биеийн нууц нь юунд байдаг бол хэмээн охид бүсгүйчүүд сонирхдог нь нууц биш. Тэгвэл Ану биеийн галбираа хэрхэн хадгалах талаар лекц уншихаар болсон байна. Тодруулбал,  тэрбээр жирэмсэн эхчүүдийн сургалтын төв болох “Энх төрөхүй”-тэй хамтран “Эрүүл Монгол удам” өдөрлөгт оролцож, жирэмсэн үедээ ч гуалиг сайхан байдаг нууцаа дэлгэх гэнэ.