Алдарт “Хилтон” зочид буудлын өв залгамжлагч өдгөө 36 настай Парис Хилтон хөгшрөхөөс бус үрчлээтэхээс айдаг бөгөөд толь, усгүйгээр өөрийгөө төсөөлж чаддаггүй гэнэ. Тэрбээр “Надад атаархдаг хэдэн бүсгүй энэ ертөнцөд байгааг би мэдэхгүй. Гэхдээ тэдний атаархал намайг залуужуулдаг гэхэд болно. Би өөрийгөө ус болон тольгүйгээр төсөөлж чаддаггүй. Би ус ууж, усанд сэлэх, ер нь чөлөөт цагаа далайн эрэг дээр өнгөрүүлэх тун дуртай. Алхам дутамдаа би өөрийнхөө гадаад төрхийг ямар харагдаж буйг мэдэхийг хүсдэг учир бяцхан толийг халааслаж явдаг. Үнэтэй чамин хувцас, гоёл чимэглэл зүүсэн хэдий ч чиний арьс үрчлээтсэн бол чи үзэсгэлэнтэй харагдахгүй байгаа гэсэн үг. Эмэгтэй хүн үрчлээгүй байсан цагт сайхан харагдаж болно. Нас бус үрчлээ намайг айлгадаг” хэмээн ярьжээ.