Жүжигчин Хүрэлээгийн охин Намуун өөрийн нэрийн “Wolarsen” брэндээ гаргаад багагүй хугацаа өнгөрчээ. Анх уруулын будаг гаргаж байсан бол наадаг сормуус, зовхины тень, хөмсөгний будаг зэргээр бүтээгдэхүүний нэр төрлөө үргэлжлүүлсээр байгаа аж. Түүнд гадны орнуудаас ч хамтрах санал ирсэн гэнэ. Энэ тухайд тэрбээр “Миний хувьд энэ брэндээ хэзээ ч орхихгүй, үргэлжлүүлэн хөгжүүлэх болно. Надад одоогоор Япон, Хятад, Оросоос хамтарч ажиллах санал ирсэн байгаа. Мөн гадаадад амьдарч буй монголчуудаас бүтээгдэхүүнийг маань хэрэглэх хүсэлт ихээр ирдэг. Харин Японы нэгэн гоо сайхны компаниас хамтран ажиллах санал ирүүлсэн” хэмээн ярьжээ.