Дуучин Н.Сүндэръяа иогчин болоод багагүй хугацаа өнгөрсөн. Тэрбээр Энэтхэгт энэ чиглэлээр магистр хамгаалсан юм. Тэгвэл өдгөө монголчууддаа хичээл заахаар болжээ. Н.Сүндэръяа “Энэтхэгийн Одиса мужийн Шри Шри их сургуульд иогийн шинжлэх ухаан натуропатийн магистераа хамгаалснаас хойш нэлээд бодсоны эцэст Хонгороо балетын хамт олонтой хамтран монголчууддаа хичээлээ заахаар боллоо” хэмээсэн байна.