https://www.facebook.com/vip76/videos/1445727738779255/
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр /2017.01.11/ утааны асуудлаар мэдээлэл хийсэн билээ. Тэгвэл түүний мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өнөөдрийн чуулганы эхэнд өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Ерөнхийлөгч өчигдөр Агаарын бохирдлын талаар мэдээлэл хийхдээ “Улаанбаатар ирээдүйгүй болсон байна. Улаанбаатарт хөрөнгө оруулалт битгий хий” гэсэн утгатай үг хэлсэн байна. Энэ хүнийг хугацаанаас нь өмнө огцруулахгүй бол болохгүй болжээ. Улсаа ингэж доромжилж болохгүй. УИХ-ын гишүүдийг Ерөнхийлөгчийг огцруулах бичигт гарын үсэг зурахыг уриалж байна” хэмээсэн юм.
Г.НАРАН
Эх сурвалж http://www.info.mn