Бараг гурван сар нууц амьдралаар амьдарсны эцэст реалити шоуны од 36 настай Ким Кардашьян нийгмийн бүхий л сүлжээнд эргэн иржээ. Тэрбээр нүцгэн зураг болон хүүхдүүдтэйгээ авахуулсан гэрэл зураг болон гэр бүлийн бичлэгээ байршуулсан аж. Ер нь бол бүх чиглэлээр давшилсан гэж хэлж болно. Снэпчатад л гэхэд ердөө ганцхан хоногийн дотор Кимын тавьсан зүйлийг 42,8 сая хүн үзэж, энэ нийгмийн сүлжээний түүхэнд байгаагүй дээд амжилтыг тогтоожээ. Харин Инстаграм дээр Ким бүсгүйн хүүтэйгээ авахуулсан гэрэл зураг ганцхан өдрийн дотор гурван сая лайк авсан гэнэ. Мөн Твиттер дээр 115 мянган хүн ганцхан өдрийн дотор түүний гэрэл зургийг репост хийсэн байна.