DISPATCH~ээс G-Dragon болон JENNIE~г болзож байгааг зарлалаа

723

Dispatch сая гаргасан мэдээндээ GD, Jennie нар нууцаар уулзаж байсныг харсан гэдгээ хуваалцжээ. Түүний мэдээлснээр хоёр алдартнууд болзоогоо гэртээ ихэвчлэн хийдэг байсан. Мөн G-Dragon нь Жэнниг гэртээ оруулахдаа хувийн зогсоол, хувийн цахилгаан шат зэргийг ашигладаг тул Жэнни хүмүүст ил харагддаггүй / мэдэгддэггүй байсан аж.

Dispatch Жэнниг хуваарьт ажлаа дуусгачхаад GD-н гэрт очиж цуг байдаг, дараагийнх нь өдрүүд мөн л энэ дарааллаар өнгөрдөг. Бас хааяа Жэннигийн менежер, GD-ийн менежер ээлжлэн түүнийг GD рүү хүргэж өгдөг гэнэ. 1-р сарын 31-нд BLACKPINK-ийн “SHOW” онлайн тоглолтын өдөр Жэнни GD-ийн гэрээс гарч тоглолтын газар руу явсан. GD-н машиныг ч тэндээс олсон гэж Dispatch мэдээллээ. 2 уран бүтээлчийн уг харилцаа компани дотор ил чөлөөтэй явагддаг бөгөөд Жэннигийн ээж нь ч үүнийг мэддэгээр барахгүй, охиныг нь халамжилдаг GD-д баяртай байдаг гэжээ. Харин YG-н зүгээс “Уран бүтээлчдийн маань хувийн амьдрал тул батлахад хэцүү байна” хэмээсэн байна.