Францад талийгаачтай гэрлэж болно

488

Франц улсын  Иргэний хуулинд амьд сэрүүн хүн талийгаачтай гэрлэхийг зарим онцгой тохиолдолд тус улсын Ерөнхийлөгч батламжилж болох заалт байдаг гэнэ.

Талийгаач тэнгэрийн оронд залрахаасаа өмнө гэрлэлтээ үнэхээр батлуулах гэж байсан тухай баримт бичгийг үндэслэж ийм өвөрмөц зөвшөөрлийг олгох ёстой аж.

1960 оноос хүчин төгөлдөр болсон дээрхи хуулиар өнөөг хүртэл нийтдээ 1500 гаруй ийм өвөрмөц гэрлэлтийг батламжилсан байна. Нийт хүсэлтийн 95 гаруй хувийг бэлэвсэн “эхнэр”-үүд гаргасан гэнэ.

Эх сурвалж www.wikimon.mn