Он гарснаас хойш нэр дэвшигчид аль хэдийн бие биенийхээ эсрэг үг нь сумыг хэвлэлээр дайж далд утгаар бие биенээ муулж байна. Энэ байдлаас үзэхэд эдгээр нэр дэвшигчид намын лидер байж чадах хүмүүс мөн үү гэсэн гунигт бодлыг намын гишүүдэд төрүүлж эхлэлээ.
Мөрийн хөтөлбөрөө танилцуулж өөрийнхөө хэн бэ гэдгийг харуулж яваа нэр дэвшигчид дотроос өөрийгөө маш муугаар тодорхойлж яваа хүн бол БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөр одоо хүмүүс түүнийг Мүүний Лу.Гантөмөр хэмээн тодотгодог болсон.
Лу.Гантөмөр ярихдаа, Миний ааваасаа өвлөж авсан ганц чанар бол зөрүүд зан. Аав минь насаараа жолооч хийсэн хүн. Тэрээр хүний тусыг авдаггүй, хүнд тусалдаггүй тийм л хүн байсан. Машиныхаа дугуйг солих гээд боолтоо суллаж байхад нь хүн ирээд туслах гэхээр холд хэмээн загнадаг байсан гэж намын гишүүдийнхээ өмнө ярьж байх юм. Энэ нь Ардчилсан намын гишүүдэд үнэхээр таалагдсангүй. Улс төрч хүн багаар ажиллах чадвартай, хүний тусыг авч эргээд хүнд тусалдаг зан чанартай байх ёстой. Гэтэл энэ Лу.Гантөмөр хүнд туслахгүй, хүнээс авахгүй байж яагаад намын даргад нэр дэвшиж байгаа юм бол хэмээн зааланд цугларсан хүмүүс шивнэлдэх аж. Үнэхээр хүний тус авахгүй гэсэн үзэл баримтлалтай юм бол намын гишүүдийнхээ саналыг авч намын дарга болох хүсэлгүй гэсэн үг үү. Тэгээд дээрээс нь маш зөрүүд зантай тэрбээр намын дарга болсныхоо дараа зөрүүд зангаараа бүгдийг удирдаж, хэний ч үгийг сонсохгүй мунхаглах шинжтэй.
Эх сурвалж http://www.info.mn