Г.Ундармаагийн өвөрмөц урилга

1382

Жүжигчин Г.Ундармаагийн найруулсан, “U film”-ийн бүтээл “Амьдралоги” хэмээх уран сайхны кино өнөөдөр үзэгчдийн хүртээл болох юм. Тэгвэл жүжигчин бүсгүйн киноны урилга тун өвөрмөц бөгөөд зарим хүмүүсийг шоконд оруулаад байгаа гэнэ шүү. Учир нь киноны урилга хоёр зураастай жирэмсний сорилтой “Хариуцлагаа хүлээ” гэх бичигтэй байснаас ийн зарим нэгнийг шоконд оруулсан байна. Дашрамд сонирхуулахад, “Амьдралоги” киноны гол дүрд СТА жүжигчин О.Энхтуул урилгаар тоглосон юм. Түүнчлэн “Маск” продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан, Н.Онон, СТА жүжигчин Г.Ундармаа нар дүр бүтээжээ.

Эх сурвалж http://www.info.mn