Хонхорын замд осол гарч, гурван хүний амь эрсэджээ

731

Өнөөдөр 08 цагийн орчим Subaru Impreza маркийн автомашин Aero city маркийн том оврын автобустай мөргөлдөж, гурван хүн амиа алджээ.

Уг хэрэг Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр Хонхорын замд гарсан бөгөөд суудлын автомашинд зорчиж явсан 20 орчим насны жолооч, зорчигч нарын гурван хүн амиа алдсан талаар Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэлгүй зөв сонгон зорчих, мөн гүйцэж түрүүлэх үйлдлийг дараах тохиолдлуудад хийхгүй байхыг санууллаа. Үүнд:

1.зохицуулдаг уулзвар дээр эсрэг урсгалыг сөрөхөөр бол
2.зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр
3.явган хүний гарц дээр
4.төмөр замын гарам дээр буюу түүнд хүртэл 100 метрээс ойр зайд;
5.гүйцэж түрүүлж байгаа буюу тойрон гарч байгаа, мөн зүүн гар тийш эргэх дохио өгсөн тээврийн хэрэгслийг
6.эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт
7.хөдөлгөөнд саад бэрхшээлтэй замд цувааг
8.тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа тохиолдлуудад гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг хориглоно.