”Mongolia’s next top model” тэмцээний шүүгчид тодорчээ

775

Америкийн “CBS” телевизийн албан ёсны эрхтэйгээр “Боловсрол” телевиз, “Бюро 24/7” дижитал сэтгүүл хамтран зохион байгуулахаар болсон. Тэгвэл 2017 оноос хоёр сарын хугацаанд үргэлжлэх энэхүү шоуны ерөнхий продюсероор “Бюро 24/7”-гийн үүсгэн байгуулагч Ө.Содгэрэл ажиллаж байна. Тэмцээний үндсэн гурван шүүгчээр Нора нэрээр олон нийтэд танил болсон монголын супер модель Д.Оюунномин, топ модель, жүжигчин, найруулагч Н.Оргил, “On’n Off” продакшны гүйцэтгэх захирал, сэтгүүлч Т.Нансалмаа нар ажиллахаар сонгогдсон байна.