Урлагийн сайхан бүсгүйчүүд ”Ангарагаас ирсэн эмэгтэй”-д нэгдлээ

1977

Жүжигчин Г.Ундармаа болон ‘U film’ уран бүтээлийн нэгдлийн анхны бие даасан тайзны бүтээл болох ‘Ангарагаас ирсэн эмэгтэй’ 18+ модерн драм жүжиг тавдугаар сарын 4-17-нд ‘АСЕМ ВИЛЛА’ гэрт тоглогдохоор болжээ. Дан эмэгтэй уран бүтээлчдээс бүрдсэн баг тус жүжгийг бүтээж байгаагаараа мөн онцлог болжээ. Өөрөөр хэлбэл, урлагийн бүсгүйчүүд ‘Ангарагаас ирсэн эмэгтэй’-д нэгдсэн бөгөөд жүжгийн зохиолыг Р.Эмүжин бичсэн бол найруулагчаар Ц.Баясгалан, хөгжмийн зохиолчоор Б.Ангирмаа, хувцас дизайныг Ариунаа Сүри, жүжгийн гол дүр Г.Ундармаа болон шинэ залуу үеийн төлөөл болоод буй жүжигчин С.Идэрмаа нар тоглосон байна.