Замын цагдаагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна

773

Шинэ жилийн баяр дөхөж, худалдаа үйлчилгээний байгууллагуудын ачаалал сүүлийн өдрүүдэд эрс нэмэгджээ. Энэ нь замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлэх томоохон хүчин зүйл болдог байна. Иймээс Замын цагдаагийн алба хаагчид замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийг түргэн шуурхай, ая тухтай зорчуулах зорилгоор бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж эхэлжээ.

Ялангуяа баяр ёслолын үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодох зөрчил нэмэгддэг тул иргэдийг болзошгүй аюулаас өөрсдийгөө хамгаалж дүрэм, журмынхаа дагуу замын хөдөлгөөнд оролцохыг сануулж байна.

Б.ЗАЯА