Шинэ жилээр хошин урлагийнхан шинэ уран бүтээлээр үзэгчдэдээ бэлэг барьдаг. Тэгвэл “Х ТҮЦ” продакшны хамт олон энэ удаагийн “Өвлийн инээмсэглэл” нэвтрүүлгээ хүргэхээр бэлтгэл ажилдаа оржээ. Тэд энэ удаа шинэ жилийн үдшийн нэвтрүүлэгтээ үзэгчдийн үзэх дуртай “Цензургүй яриа”, “Монгол тулгатны 100 эрхэм” зэрэг нэвтрүүлгүүдийг хүргэхээр бэлджээ. Хошин урлагийнхны “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг 12 дугаар сарын 31-ний баярын үдэш хүлээн авч үзэх нь ээ.