Норвегийн Карлсен төрсөн өдрөөрөө шатрын дэлхийн аварга боллоо

1093

karlssen

Өчигдөр буюу Лхагва гарагт 26 нас хүрсэн Норвегийн их мастер Магнус Карлсен өөртөө дэлхийн аваргын титмээр бэлэг барилаа.

Ингэснээр тэр гурав дахь удаагаа шатрын дэлхийн аварга болж байна. Түүний өрсөлдөгч 25 настай Оросын их мастер Сергей Карякин өөрийгөө хэр хүчтэй тоглогч болохоо харууллаа.

Классик 12 өрөг тоглоход тэр Карлсенийг нэлээд сандаргаж 10 удаа тэнцэн, нэг ялагдаж, нэг удаа ялсан юм.

Ингээд хайнаа хагалах 25 минутын түргэн тоглолт өчигдөр болж дэлхийн аварга тодорсон байна. 25 минутаар нийт 4 өрөг тоглоход энэ төрөлд дэлхийд нэгд бичигддэг Карлсен туршлага зааж давамгайллаа.

Карякин туршлагагүй гэдгээ харуулж цагтаа амжилгүй тоглолтыг дуусгаж байсан юм. Ингээд 4 өрөгийн эхний хоёрт тэнцэж, дараагийн хоёрт Норвегийн их мастер давамгайлснаар нийт онооны харьцаа 9:7 болж дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө.

Тэдний сүүлчийн тоглолтын төгсгөлийн байрлал:

chess_wc