СҮ.БАТБОЛД С.ГАНБААТАРТАЙ ШҮҮХ ДЭЭР МЭТГЭЛЦЭХЭЭР БОЛЖЭЭ

6910

УИХ-ын гишүүн Сү.Батболд хуулийн байгууллагад хандан УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эсрэг өргөдөл гаргасан байна. Тодруулбал, С.Ганбаатар гишүүн Сү.Батболдыг бүх зүйлийн буруутан шахуу цоллоод түүнийг телевизийн мэтгэлцээнд дуудсан билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Сү.Батболд нь С.Ганбаатарыг хуулийн байгууллагад өгсөнөөрөө түүнтэй телевизийн эфирээр дэмий маргалдах бус шүүхийн танхимд мэтгэлцэн үнэн мөнөө олохоор болсон бололтой. С.Батболдын хувьд өөрийгөө Ерөнхийлөгчийн сонгууль угтсан гүтгэлэг, хар пиарын хохирогч болж байна. Хууль зөрчсөн ямар нэгэн үйлдэл хийгээгүй хэмээн мэдэгдээд байгаа. Ийнхүү тэдний маргаан хууль шүүхийн танхимд шийдэгдэх нь.

Сү.Батболд энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх санаатай байгаагаа илэрхийлээд байгаа. Үүнтэй холбоотой олон нийтийн дунд Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс сонгуульд нэр дэвших магадлал бүхий өрсөлдөгчдөө хэвлэл, олон нийтийн сүлжээгээр харлуулах ажиллагаа явуулж байж болзошгүй гэсэн яриа гараад байгаа юм.

Б.Энхбат