ДИЖИТАЛ ЭДИЙН ЗАСГИЙН ТУХАЙ

658

Дижитал эдийн засгийн хамгийн анх 1990-ээд онү үеэр Японд хэрэглэж байсан ч олон улсад, тэр дундаа барууны ертөнцөд түгэн дэлгэрэхэд Дон Тапскотийн Дижитал эдийн засаг: Сүлжээнд холбогдсон оюун ухааны эрин үе дэх боломж ба аюул ном гол эхлэл болсон юм.(Tapscott, 1966) Уг номд дижитал эдийн засгийн арван хоёр ерөнхий шинж чанарыг тусгасан аж. Эдгээрийг товчхон тайлбарлая:

1. Мэдлэг [Knowledge]-бизнес, эдийн засаг тэр чигээрээ хүн капиталын нөөцийг мэдлэг рүү хувиргах нболомжтой болсон.Энэ тохиолдолд эдийн засгийн уламжлалт нөөц бус мэдлэг хамгийн түлхүүр нөөц болох юм.Ажил олгогчид хуучинсаг үзлээсээ салж, ур чадварыг зохистой удирдах, хөгжүүлэх шаардлагатай тулгарна.

2. Дижитчилэл [Digitization]-мэдлэгийг 0.1 буюу дижитал хэлбэрээр хадгалах юм.Уламжлалт эдийн засаг дахь аналоги, биет хэлбэртэй мэдээллүүд цөөрнө.Урьд өмнө харилцаа холбоо орон зайд хязгаарлагдаж байсан болдижитал эдийн засагт энэхүү хязгаарлалт нурах бөгөөд мэдээлэл илүү хүртээмжтэй, хурдан дамжуулах боломж нээгдэнэ.

3. Виртуалчлал [Virtualization]-Дижитал эдийн засагт биет зүйлсийг виртуал орчин руу хувиргах боломжтой.Тухайлбал, хүмүүсийн харилцаа холбоо заавал биет байдлаар бус, вируал сүлжээ ашиглан өргөжих, сүлжээ бий болох боломжтой.

4.Молекулчлал [Molecularization]-байгууллагын уламжлалт бүтэц тогтолцоо илүү уян хатан болох боломжтой.Төслийн багууд зөвхөн орон нутгийнхаа цөөн хэдэн хүмүүстэй хамтрах бус дэлхий дахины янз бүрийн багуудтай хамтран ажиллах боломж нээгдэнэ.

5.Интеграц / Интернет орчин [Integration/Internetworking]-хэт нүсэр давхраажилтын зардлаас бүх түвшний компаниуд технологи ашиглан салах боломжтой.Макро түвшиндээ бүх компани, эдийн засаг хоорондоо харилцаж, хамтарч байж л тогтвортой үргэлжлэх юм.Ганцаарчлах,дангаарших боломжгүй.

6.Зуучлалгүй болох [Disintermediation]-зуучлалын эрин үе дуусч байна.Бизнесүүд хэрэглэгчтэйгээ технологийн тусламжтайгаар шууд харилцах , мэдээлэл солилцох боломж нээгдэх юм.Хэрвээ зуучлагчид амьд үлдье гэвэл тодорхой үнэ цэн бүтээх өвөрмөц арга зам олох шаардлагатай.

7.Конвергенц [Convergence]-эдийн засгийн тэргүүлэх салбар нь компьютер, харилцаа холбоо,контентод тулгуурлан бий болно.Ингэснээр мультимедиагийн томоохон платформ үүсэх юм.

8.Инноваци [Innovation]-инновацид тулгуурлан шинэ бүтээгдэхүүн гаргах шаардлагатай.Инновацийн эдийн засагт хүний төсөөлөл, бүтээлч байдал нь үнэ цэн бүтээх гол сурвалж болох юм.Инновацийг урамшуулах орчныг бий болгох нь гол сорилт болно.

9.Үйлдхэрлэл [Prosumption]-аж үйлдвэрийн эрин үеийн гол шинж нь бөөний үйлдвэрлэл [mass production] байв.Харин дижитал эдийн засгийн хувьд масс өөрчлөлт [mass customization] гол шинж чанар болно.үйлдвэрлэгч ба хэрэглэгчийн ялгаа арилж,давхацсан шинж бий болж байна.хэрэглэгчийн бодол санаа үйлдвэрлэл, үйлчилгээнд шууд нөлөөлөх боломжтой.

10.Түргэвчлэл [Immediacy] -хэрэглэгч мэдээлэл сайтай байх бөгөөд маш сайн үйлчилгээг шаардана.Бүтээгдэхүүн захиалснаас түгээх хүртэлх хугацаа эрс буурна.

11.Даяаршил [Globalization]-мэдлэгт хил хязгаар гэж үгүй.Тиймээс дэлхийн аль улс орон дахь аж ахуйн нэгж, хувь хүмүүс хоорондоо хамтран ажиллах боломжтой.

12.Зөрөлдөөн [Discordance] -өөрчлөлтийг бий болгох шинэ үзэгдэл бүр эсэргүүцэлтэй тулгардаг.Үр дүнд томоохон зөрчил үүсэх боломжтой.Технологийн тайлагдалт [technologically literate]-тай ба тайлагдалтгүй хүмүүсийн хооронд маш том зөрүү үүсэх боломжтой юм.

Энэхүү арван хоёр шинж чанарыг 1995 онд тодорхойлсон бөгөөд 20 жилийн дараа эргэн харахад ихэнх үзэгдэл нь тохиолдож байгааг анхаарууштай.Дижитал эдийн засгийг тодорхойлох нь нэн төвөгтгэй.Учир нь технологи хэрхэн хувьсаж,ямар боломж бололцоо авчрахыг мэдэхгүй учраас өнөөдрийн тодорхойлолт хэдхэн жилийн дараа хуучрах боломжтой.Гэхдээ ерөнхий утгаар нь тодорхойлбол дижитал технологи, интернэт сүлжээг хэрэглэгч, аж ахуйн нэгж,төр эдийн засаг, нийгмийн харилцаанд ашиглаж байгаа үзэгдлийг дижитал эдийн засаг гэж болох юм.

Шинэ үг зохиов.Prosumption гэдэг нь англи хэлний production ба consumption гэх хоёр үгний нийлбэр юм.Монгол хэлэнд үйлдвэрлэл, хэрэглээ гэх хоёр үгийг нийлмэл хэлбэрээр бий болгоход үйлдрэглээ гэж үүсгэж болох ч, хэлэхэд хялбар байдлыг харгалзан үйлдхэрлэл хэмээн зохиов.