Согтуурсан үедээ аав болон нөхрөө хутгалж хүнд гэмтээжээ

477

Эмэгтэй О нь согтуурсан үедээ өөрийн аав болон нөхрөө хутгалж гэмтээсэн хэрэг гарчээ. 

Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт нэгдүгээр сарын 23-ны өдөр 31 настай эмэгтэй О нь согтуурсан үедээ өөрийн аав болон нөхрөө хутгалж гэмтээсэн хэрэг гарч цагдаагийн газраас шалгалт хийсэн байна. Шалгалтаар О нь өөрийн эцэг болох 59 настай Ш-ын хэвлийн тус газар нэг удаа, нөхөр болох 30 настай Г-ийн зүүн гарын шуун тус газар нэг удаа хутгалж гэмтэл учруулсан байна. Тус хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм.