Төрийн албаны ерөнхий шалгалтын товыг Төрийн албаны зөвлөлийн 2021 оны ээлжит хуралдаанаар шийдвэрлэж, товыг 1 дүгээр сарын 21-ний өдөр олон нийтэд зарласан билээ.
Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл 2021 оны 01 дүгээр 25-ны өдрийн 09:00 цагаас эхэлж байна. Шалгалтын бүртгэл 2021 оны 02 дугаар сарын 25-ны 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд цахимаар явагдана.
Бүртгүүлэх цахим заавартай танилцахыг хүсвэл энд дарна уу.
Та бүртгүүлэх бол энд дарж бүртгүүлнэ үү.
Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс зохион байгуулж эхэлнэ.
“Төрийн албаны шалгалтын сорил” цахим номыг энд дарж унших боломжтой.
Танд амжилт хүсье.
Эх сурвалж: МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ