“Хурд” хамтлаг төмөр зам дагуу аялан тоглож байна

161

“Хурд” хамтлаг Сүхбаатар, Дархан, Эрдэнэт, Зүүнхараа, Чойр, Сайншанд, Замын-Үүд зэрэг УБТЗ-ын зангилаадад очин аялан тоглолт хийж байна. Тус хамтлаг 1000 гаруй км-ийн аялан тоглолтоо “Ган судас нь амьдрал тэтгэнэ” гэж нэрлэжээ. Энэ нэрээр өргөн утга санаа илэрхийлэхийг зорьсон байна.

Юу гэвэл тус хамтлаг анх УБТЗ-ын дэргэд байгуулагдаж байсан бөгөөд хамтлагийн гишүүд бага насаа төмөр замын буйдхан зөрлөгт тоглож өнгөрүүлжээ. Учир нь хамтлагийн гишүүдийн аав, ээж нь насаараа төмөр замд ажилласан төмөр замчин хүмүүс юм. Тийм болохоор “Хурд” хамтлаг төмөр замд ойр дотно элэгтэй, төмөр замаар аялан тоглохыг эртнээс хүсэж байснаа хамтлагийн гишүүд тоглолтын өмнө дурсаж байв.

Хамтлагийнхныг төмөр замын өртөө, зангилаа гээд очсон газар бүр төмөр замчид болон орон нутгийн иргэд халуун дотноор угтан авч байв.