Мөнхбаярын гэр бүлд хандив өргөхийг уриалав

922
Сошиал ертөнцөд олны анхаарлыг ихэд татаад байсан Мөнхбаяр хэмээх залууг өдгөө танихгүй хүн ховор биз ээ. Төрөхийн өвдөлтөөс 4-5 дахин их өвдөлтийг өдөрт хэдэн цагаар мэдэрдэг тэрээр нугасны үрэвсэлт хатингаршил хэмээх өвчний эсрэг тэмцэж байгаа нэгэн. Бүрэн эдгэх боломжгүй ч энэхүү өвдөлтийг хязгаарлах боломжтой хэмээх хариу авсан тэрээр эмчилгээний зардалд хандив цуглуулж буй. Тус гэр бүлд дуучин Ану өөрийн гэр бүлийн зүгээс хандив өргөсөн бөгөөд тэрээр энэ тухай “Энэ удаад би та бүхэндээ хорвоод хоёр биендээ л заяагдаж төрсөн гэмээр тийм нандин ариухан гэгээн хайрын түүхтэй нэгэн сайхан хосыг танилцуулахыг хүслээ. Хүнд өвчний өмнө өвдөг сөхрөлгүй гар гараасаа атгаад тэмцэж яваа тэдэнд маань та бидний сэтгэлийн дэм хэрэгтэй байна. Миний Facebook Page-ийн эрхэм найзуудаа би та нарыгаа тусламжийн гараа харамгүй сунгана гэдэгт итгэж байна. Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй гэдэг шүү дээ” хэмээжээ. Тэрээр гэр бүлийн зүгээс хандив өргөхийн сацуу өөрийн ойр дотно найз нөхөд, танил гээд бүх хүмүүсээ уриалахаа амласан бөгөөд өөрийн влогийн үзэгчдийг ч мөн энэхүү сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалжээ.