Зүүнбаян-Тавантолгойн төмөр замын эхний 50 километр замыг барьж дуусгаад байгаа УБТЗ-ын Зам засварын машинт станцын хамт олон одоо өөрийн гол замын шинэчлэлийн ажлыг хийж байна. Одоогийн байдлаар Нартын хушуу-Авгын гол хоорондын 38 километр замыг төмөр бетон дэр, Р-65 маркийн зам төмрөөр сольж, даланг өргөтгөх, суваг шуудууг сэргээн засах ажлыг хийж гүйцэтгэжээ. Нийтдээ энэ жил Сумангийн зоо-Замын Үүд-2 хоорондын 68 километр замыг шинэчлэх юм. Энэ ажлыг хийж гүйцэтгэснээр Сүхбаатараас Замын Үүд хүртэлх УБТЗ-ын гол замын 70 гаруй хувийг шинэчилж дуусна. Үүний үр дүнд галт тэрэгний хурд нэмэгдэж, хүнд жинтэй урт бүрэлдэхүүнтэй галт тэрэг нэвтрүүлэх хүчин чадал өсөх юм. Төмөр замын тээврийн хэмжээ эрчимтэй нэмэгдэж байгаа тул УБТЗ өөрийн суурь бүтцийн нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг жил бүр эрчимтэй хийж байна. УБТЗ-ын Зам засварын машинт станцын замчид өөрийн замын шинэчлэлийн ажлыг хийсний дараа Зүүнбаян-Тавантолгойн төмөр замын дээд бүтцийг барих ажлыг үргэлжлүүлэн хийж гүйцэтгэнэ. Ийнхүү УБТЗ-ын замчид Монгол Улсын шинэ төмөр замын бүтээн байгуулалтад оролцохын зэрэгцээ өөрийн замын шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа нь чадварлаг, хөдөлмөрч хүмүүс болохоо харуулж байна.
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Ард түмнээ ядууруулан , улс орноо асар их өрөнд унагсан, байгалийн баялгаа цөлмөн хоосруулж...
МАХН-ын ТХ-ны 8 бүгд Хурлаас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгав.Арын эгнээнд /зүүн гар талаас/ Д.Доржсүрэн, Д.Юмжав, Г.Ойдовжамц, Д.Жадамба, Э.Тогтох, Д.Эрдэнэцөгт, Д.Цэрэн, Д.Самбуу, Өвөр...
Ерөнхий сайд НҮБ-аас дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүслээ
Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны хурал болж, Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ (НҮБТХХАХ) баримт бичгийн стратегийн тэргүүлэх чиглэл, хүрэх...
Г.Занданшатар: Буянт-Ухааг Оюут-Ухаа буюу Монголын Цахиурын хөндий болгоно
Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100, Монгол Улсын Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн түүхт ойн баярын хүндэтгэлийн их чуулганд...
Эротик өгүүллэг: Чатны бүсгүй Тамир
Шөнийн 3 цаг дөхөж байхад Очир нойр нь үл хүрнэ. Зуны халуунд халууцахаас гадна бас нэг зүйлд халуу шатаад тэсхүйеэ бэрх байх аж. “Энэ...
Дундговь аймагт 2022 онд хийгдэх бүтээн байгуулалтууд
Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн барьсан Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны...