Дуучин А.Хишигдалайг гоо сайхны мэс засал хийлгэсэн хэмээн жиг жуг хийлцэх нь бий. Тиймдээ ч түүний “Universe best songs” наадамд оролцож байх үеийнх нь зургийг одоогийнх нь зурагтай харьцуулан гоочлох нөхөд олон. Харин дуучин бүсгүй энэ бүхэнд,
Битгий санаа зов
Би будаггүй байхдаа
Яг чамтай адилхан
Зүгээр л би залхууралгүй
Өглөө болгон
Өөрийгөө будаад
Өөртөө дурлаад гарч явдаг юм
Өөрийгөө хайрла бүсгүй минь
Өөрийгөө өнгөл өрөөлийн ямар байсантай маргаад хэрэггүй
Магадгүй чи өөрчлөгдөхгүй хэмээн өнгөрсөн үеийг нь дэлгэн байж муу хэлдэг хүүхнүүдэд хариу барихын сацуу эмэгтэй хүн өөртөө цаг зав гаргаж, арчаатай байхыг сануулаад амжив.