Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн 2017 оны төсвийн төслийг энэ сарын 21-нд НИТХ-д өргөн барьсан.
Өнгөрсөн баасан гарагт НИТХ-ын тавдугаар хуралдаанаар төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Харин өнөөдрөөс хороод болон намын бүлгүүд хэлэлцэж эхэллээ.
Өнөөдөр НИТХ-ын Санхүү, төсөв, эдийн засаг, Хууль зүй, төрийн байгуулалт, Өргөдлийн хорооны хамтарсан хурлаар нийслэлийн ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна.
Маргааш Байгаль орчин, экологи, Нийгмийн хөгжлийн хорооны хамтарсан хурал болно.