103-ын дуудлагын 50 хувь нь архитай холбоотой

889

103_1

Нийслэлийн түргэн тусламжийн төвд өдөрт ирж буй 1000 гаруй дуудлагын 40-50 хувь нь ямар нэгэн байдлаар архи, согтууруулах ундаатай холбоотой байдаг талаар тус төвийн чанарын менежер Ц.Наранцэцэг хэллээ.

Зөвхөн согтуутай холбоотой дуудлага гэхэд сүүлийн долоо хоногт 370 иржээ. Харин үлдсэн эрүүл мэндтэй холбоотой дуудлагуудын 50 орчим хувь нь архи хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой байсан аж.

Учир нь түргэн тусламжийн төвд дуудлага өгөхдөө “Зүрхээр хатгууллаа”, “Зүрх өвдлөө” гэх мэтээр мэдээлэл өгөх бөгөөд эмч очиж үзэхэд архи ууснаас болсон байх тохиолдол олон байдаг юм байна.

Амиа алдагсдын дийлэнх нь эрэгтэйчүүд

Архины хордлого гэдэг нь богино хугацаанд их хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсэн үед илэрдэг үхлийн аюултай өвчин юм. Бие дэх согтууруулах ундааны хэмжээ хэт өндөр болсон тохиолдолд амьсгал, зүрхний цохилт, биеийн температур зэргийг хянаж байдаг тархины хэсгүүд ажиллагаагүй болж, улмаар таалал төгсдөг.

Америкийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтын төвийн судалгаагаар архины хордлогоор нас барагсдын 76 хувь нь 35-64 насныхан байх бөгөөд нас барагсдын мөн хувь нь эрэгтэйчүүд байдаг гэжээ.

103_2

Үхлийн тунгаар тооцож үзвэл 75 кг жинтэй эрэгтэй хүн, алкохолийн түвшин 40 хувьтай тэнцэх согтууруулах ундааг нэг дор 13 хундага буюу 585 мл-ийг уувал аминд хүрэх магадлал тун өндөр.